Олимпийн цэнгэлдэх бэлэн болжээ
2019-11-20

 

Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил бүрэн дуусч, ирэх жилийн олимпийн наадамд бэлэн боллоо хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.

 

Японы спортын зөвлөлийн мэдээллээс үзэхэд барилгын ажил өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт дууссан бөгөөд одоо зөвхөн сүүлчийн чанар, аюулгүйн шалгалт үлджээ. Цэнгэлдэх хүрээлэнг арванхоёрдугаар сарын 21-нд “Emperor's Cup” хөлбөмбөгийн тэмцээний финалаар албан ёсоор нээх юм. 60 мянган хүний багтаамжтай тус цэнгэлдэхийг 157 тэрбум иений (ойролцоогоор 1,25 тэрбум ам.доллар) өртгөөр босгосон байна.

 

2016 оны арванхоёрдугаар сард Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил эхэлжээ. Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолоос гадна хөнгөн атлетик, хөлбөмбөгийн зарим тоглолт энд явагдана.

 

“Токио-2020” олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд хөшгөө хаах юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
манай улс хажууд нь африкийн ядуу орон шиг төрд байгаа хулгайч луйварчид энэ сайхан хөгжилтэй улстай монгол улсаа харьцуулж хараасай
2019-11-21
Зочин:
замбараатай сайхан улс шүү бүх юмаа жин тан хийдэг
2019-11-21
Zochon:
Gazar ashiglalt zohion baiguulalt ynztai
2019-11-20