Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн “Их дуулга-2019” тэмцээн Японы Осака хотноо арваннэгдүгээр сарын 22-24-нд болох гэж байна. Энэ удаагийн Осакагийн Их дуулгад Монголын шигшээ багийн 14 шилдэг жүдоч хүч үзэх гэнэ.
Баг бүрэлдэхүүнээс танилцуулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын аварга О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдээс 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д Б.Ганхайч нар багтжээ.
Жүдо бөхийн “Осака Их дуулга-2019” тэмцээнд дэлхийн 97 орны 564 жүдоч (эрэгтэй 325, эмэгтэй 239) хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |