Зөвхөн Японд оршин суугаа хүмүүст зориулсан “Токио-2020” олимпийн тасалбарын гуравдахь сугалаа өчигдөр эхэллээ. Өмнөх шатны сугалаанд оролцоогүй бүх хүмүүс энд оролцох боломжтой бөгөөд сугалаатай холбоотой бүхий л мэдээллийг ЭНДЭЭС үзэж болох юм.
Энэ удаагийн сугалаа арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Өмнөх хоёр удаагийн борлуулалтаас ажиглахад Японы иргэдийн хувьд олимпийн наадам үзэх эрэлт асар өндөр байгаа юм. Анх тавдугаар сарын 9-28-ны хооронд 3.2 сая тасалбар эзэндээ очсон боловч цаана нь бүртгэлд оролцсон 4.1 сая япончууд хоосон хоцорчээ. Олимпийн тасалбар борлуулах албан ёсны вэбсайт руу нийт 24 сая удаагийн хандалт ирж, ачааллаа дийлэхгүй 12 цагаар сунган ажилласан билээ. Улмаар наймдугаар сарын 8-19-ний хооронд 700 мянган тасалбар нэмэлтээр борлуулах үеэр 4,580,000 удаа тус вэбсайт руу ханджээ. Иргэдийнхээ эрэлт хүсэлтийг харгалзан “Токио-2020” олимпийн тасалбарыг дахин нэг удаа борлуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд өндөрлөх болно.
Ц.Ганбат
Уншиж байна |