Английн хөлбөмбөгийн премьер лигийн “Челси” клубийн дасгалжуулагч Фрэнк Лампард сэтгүүлчдэд ярихдаа "Одоогийн байдлаар дараагийн тоглолтонд л хамгийн ихээр төвлөрч байна. “Манчестер Сити” шүү дээ, тиймээс энэ тоглолтоос өөр зүйлд төвлөрнө гэдэг бараг л боломжгүй.
“Сити”-гийн дээр байх сайхан байна, учир нь тэднийг маш их хүндэлдэг. Гайхалтай баг. Гэхдээ би өөрсдийгөө цомын өрсөлдөөнд байгаа гэж зарлахгүй. Учир нь бид залуу бүрэлдэхүүнтэй, мөн залуу тоглогчид багт уусч, тоглолтын арга барилд дасаж байгаа шилжилтийн үе дээрээ явж байгаа баг.
Тэглээ ч бид улирлын 1/3 рүү ч ороогүй байна шүү дээ. Хэрвээ бид одоогийн формоо цаашид хадгалж, эерэг үр дүн авсаар байх юм бол онооны зөрүүг ойртуулж чадна. Энэ нь бидний эхний алхам гэж бодож байна" гэжээ.
Х.Ууганбаатар
Уншиж байна |