Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинарыг зохион байгуулдаг юм. Өчигдөр энэ оны хоёр дахь удаагийн семинар зохион байгуулагдаж, 30 гаруй спорт холбооны удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн семинараар "Токио-2020" олимпийн наадмын бэлтгэл ажил, "Ханжоу-2022" Азийн XIX наадам, "Санья-2020" Азийн элсний спортын VI наадам, "Лозанн-2020" залуучуудын өвлийн III олимпийн наадам, Спортын салбар дахь жендер ба эмэгтэй тамирчдын эрх, "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагналын журам, номинацуудын мэдээлэл зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
М.Бүүвэй
Уншиж байна |