УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийнхээ хамтаар чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулгад “Токио-2020” олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсч нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2 өрөө орон сууц бэлэглэлээ.
Төрийн түшээ С.Бямбацогт нь нийслэл дэх Ховд аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд өөрийн сонгогдсон тойрог Ховд аймгийн Манхан сумаас гаралтай залуу тамирчин Т.Тулгад итгэл хүлээлгэн ийнхүү амьдралд нь ховор тохиох бэлгийг гардуулсан байна.
М.Бүүвэй
Уншиж байна |