Мэргэн бууч О.Есүгэн “Токио-2020” олимпийн эрх авлаа
2019-11-06

Өчигдөр Катарын Доха хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож "Tокио-2020" олимпийн наадмын эрхээ авчээ.

 

Ийнхүү тэрбээр Монголын буудлагын тамирчдын олимпийн гурав дахь эрхийг авч чадлаа.

 

Түүнээс өмнө гар бууч Ц.Анударь (эмэгтэй хийн гар буу), Э.Даваахүү (эрэгтэй спорт гар буу) нар өнгөрөгч хавар Бээжинд болсон Дэлхийн цомоос Токиог зорих тийзээ захиалаад байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин