Олимпийн бамбарыг тусгай онгоцоор тээвэрлэнэ
2019-10-31

“Токио-2020” олимпийн зохион байгуулах хорооноос тус олимпийн бамбарын аяллын тухай мэдээллийг тараалаа. Грекийн Олимпияд бамбар ноцоох үйл ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 12-нд болж, долоо хоногийн хугацаанд Грекийн нутагт бамбар аялах ажээ. Улмаар гуравдугаар сарын 19-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг Японы талд шилжүүлэн өгөх юм байна.

 


Олимпийн бамбарыг “TOKYO 2020 Go” нэртэй тусгай онгоцоор тээвэрлэн гуравдугаар сарын 20-нд Мияги мужийн “JASDF Matsushima” агаарын хүчний баазад газардахаар болжээ. Энэ үеэр олимпийн аварга Тадахиро Номүра (жүдо), Саори Ёшида (чөлөөт бөх) нар олимпийн зохион байгуулагчдын хамтаар Грекээс Японд залан ирэх хүндэт үүргийг хүлээсэн байна.


Японы нутаг дэвсгэрт олимпийн бамбар хүрэлцэн ирсний дараа буюу гуравдугаар сарын 20-25-нд Мияги, Иватэ, Фүкүшима мужуудад “Flame of Recovery” (Гал амраах) ёслолыг зохион байгуулаад гуравдугаар сарын 26-наас Японы бүх 47 мужийг тойрсон 121 хоногийн аян эхлэх юм.

 

Ингэхдээ олимпийн бэлгэдлийг Япон улсын бүхий л алдартай газруудаар тойруулан явуулах бөгөөд нийт 857 хот тосгоныг дамжин явсаар Токиод ирүүлэхээр төлөвлөжээ.



Эх сурвалж: www.olympic.org

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин