Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (ФИБА) Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2019-2023 онд ФИБА 3х3 комиссын гишүүнээр Монгол Улсын иргэн Л.Мягмаржавыг томилсон байна.
Л.Мягмаржав нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, “MCS-Coca Cola” компанийн захирал бөгөөд тус спортыг Монгол оронд амжилтад хүрэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж буй эрхмүүдийн нэг билээ.
ФИБА-гийн 3х3 комисс нь 16 гишүүнтэй бөгөөд даргаар нь Андрей Кириленко (ОХУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, NBA-гийн тоглогч асан) ажиллах юм.
Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хуралдсан ФИБА-гийн XXI конгрессоор шинээр сонгогдсон Удирдах зөвлөлөөс энэхүү комиссын бүрэлдэхүүнийг томилжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |