Гага сүй тавихаар болжээ

Алтан бөмбөрцгийн эзэн дуучин Лейди Гага удахгүй сүй тавихаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дуучин бүсгүй энэ оны эхээр Кристина Карино гэх хоёр хүүхэдтэй эртэй болзох болсон юм.
Өдгөө хос хамтран амьдардаг бөгөөд ирэх оны эхээр сүй тавихаар болсон талаар гэрчүүд өгүүлжээ.
Гага өмнө нь жүжигчин Тэйлор Кеннитэй сүй тавьж байсан бөгөөд хос хуримаа хийхээсээ хэдхэн сарын өмнө тодорхой шалтгааны улмаас салцгаасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ