“Илд цэцэг”олон улсад өрсөлдөнө

“Илд цэцэг”олон улсад өрсөлдөнө

 

"Абсолют пикчерс" студийн шинэ бүтээл “Илд цэцэг” кино энэ сарын 3-нд нээлтээ хийнэ.  



Кинонд эх хүний үрийнхээ төлөөх сэтгэл юуны ч өмнө сөхөрдөггүйг харуулжээ.  Түүнчлэн “Илд цэцэг”-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн гэнэ. Тус киног дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к, 5.1 дууны дуугаралттаар хийсэн бөгөөд нээлтийн дараа олон улсын кино наадамд оролцуулах аж.

 

“Илд цэцэг” нь П.Дэлгэрбаярын найм дахь уран бүтээл бөгөөд тэрбээр “Найзууд", "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл", "Морь минь давхи", "Хайрлаж болох уу" зэрэг киног найруулжээ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ