Олны дургүйцлийг төрүүлсэн БРЭНД

Үндэсний хувцасны TSOMO MOLO брэндийн өвлийн хувцасны коллекцийн сурталчилгаа олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Монгол дээлний энгэрийг задгайлж, нөмгөн өмссөн моделиуд хүмүүст таатай харагдсангүй. Монгол хүн дээлийг нөмгөн өмсдөггүй, ялтан юм уу, энэ соёл биш гэхчлэнгээр шүүмжлэгчид олон байна.
Монголын үндэсний хувцасны хэв шинжийг хадгалсан орчин үеийн загварууд цөөнгүй гардаг. TSOMO MOLO брэнд ч тэдний нэг аж. Гэхдээ тус брэндийн энэ удаагийн сурталчилгаа нэг л биш ээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ