“Нарны үр сад” киноны жүжигчид гэрлэлээ

“Нарны үр сад” киноны жүжигчид гэрлэлээ

 

Өмнөд Солонгосын нэрт жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар яг одоо хуримлаж буй талаар “www.koreaboo.com” сайт мэдээллээ. Хуримын ёслол нийслэл Сөүл хот дахь таван одтой “Шилла” зочид буудалд зохион байгуулагдаж байна.

 

 

Хуримын ёслол болохоос өмнө тус улсын хэвлэлийнхэн нисдэг дроны тусламжтай хосын зураг болон зочдын зургийг амжилттай авсан юм.

 

 

Хосын гэр бүл, найз нөхөд болон хамтран уран бүтээлд ажиллаж байсан уран бүтээлчид болох 200 гаруй зочин хуримын ёслолд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эмэгтэй нь 3 эгч ш дэ. Гадаад 4 хэлээр мундаг яридаг засваргүй гээд олон сайн талтай мундаг жүжигчин дэ
2017-10-31