Кэвин Спэйси “House of Cards” цувралын гол дүрийг дахин бүтээхгүй

Кэвин Спэйси “House of Cards” цувралын гол дүрийг дахин бүтээхгүй

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Кэвин Спэйси өөрийгөө ижил хүйстэн гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан зарлаж, олныг гайхшруулаад байна.

 

Кэвин Спэйси

 

Тэгвэл уг мэдэгдлийн дараа кино үйлдвэрлэгч “Netflix” компани улстөрийн тухай өгүүлэх “House of Cards” цувралаа цуцалж буйгаа зарласан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.


Одоо бүтээгдэж буй уг цувралын зургаа дахь бүлэг “House of Cards” цувралын сүүлчийн бүлэг байх болно хэмээн “Netflix” компани мэдэгдэв. Гэхдээ тус компани ямар шалтгаанаар цувралаа үргэлжүүлэхгүй болсноо зарлаагүй байна.
 

Кэвин Спэйси уг цувралын гол дүрээр олон жил ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ч нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

 

Жүжигчин Антони Рэпп өнгөрсөн амралтын өдөр “BUZZ” сувагт ярилцлага өгөх үедээ “1986 онд намайг 14 настай байхад Кэвин Спэйси хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулган шаардаж байсан” хэмээн мэдэгдсэн билээ. Уг ярилцлагын дараа жүжигчин эр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ