Кэвин Спэйси өөрийгөө ижил хүйстэн гэв

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Кэвин Спэйси өчигдөр өөрийгөө “ижил хүйстэн” гэдгээ зарласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Би энэ үнэнийг олон жил гэр бүл, найз нөхөд болон олон нийтээс нууцалсан. Одоо илчлэх цаг болжээ” гэж хэлжээ.
Өдгөө 58 настай твиттер хуудастаа “Би олон жилийн турш эмэгтэй болон эрэгтэй хүнтэй дотно харилцаатай явж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд эрэгтэй хүнтэй дотно харилцаатай байхыг илүүд үзэх болсон. Одоо үнэнээ илчлээд өөрийнхөө амьдрахыг хүснэ” гэж жиргэсэн байна.
Гэхдээ жүжигчин эр ийнхүү зарлахаас өмнө түүнтэй холбоотой нэгэн дуулиан дэгдсэн билээ.
Жүжигчин Антони Рэпп өнгөрсөн амралтын өдөр “BUZZ” сувагт ярилцлага өгөх үедээ “1986 онд намайг 14 настай байхад Кэвин Спэйси хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулган шаардаж байсан” хэмээн мэдэгдсэн билээ.
Уг ярилцлагын дараа Кэвин Спэйси өөрийгөө “ижил хүйстэн” гэдгээ зарласан бөгөөд гэхдээ Антони Рэппийн ярьсан зүйлийн талаар тайлбар хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ