Пенелопе Крус: Би хэзээ ч амар аргаар дүр авч байгаагүй

Пенелопе Крус: Би хэзээ ч амар аргаар дүр авч байгаагүй

Холливууды нэрт жүжигчин Пенелопе Крусын “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 
 

-

Америкийн хэд хэдэн сэтгүүл таныг “Энэ оны хамгийн халуухан бүсгүй”-гээр тодруулсан. Энэ тухай?

 

-Үнэхээр сонирхолтой байна. Учир нь би 41 настай. Би халуухан гэхээсээ илүү сайхан харагдахыг хүсдэг. Иймэрхүү төрлийн жагсаалтад 20-30 настай бүсгүйчүүдийг жагсаах хэрэгтэй. 40, 50 настай эмэгтэйчүүдийг иймэрхүү жагсаалтад оруулснаар та бүхэн бидэнд дарамт учруулж байна.

 

-Яагаад дарамт гэж?

 

-Хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, хоол хийх цагаа спорт зааланд өнгөрүүлмээргүй байна.

 

-Таны гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй. Зарим уран бүтээлчээс сонссон юм. Таныг гоо үзэсгэлэн гэх давуу талаараа найруулагчдын хараанд өртөж, дүрд сонгогдож байсан гэж?

 

-Хэн тэгэж хэлснийг мэдэхгүй байгаа ч тэр хүн алджээ. Би хэзээ ч амар аргаар дүр авч байгаагүй. Би тоглохыг хүссэн дүрдээ тоглохын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн. Гадаад байдал минь давуу тал гэхээсээ илүү миний чадвар муугүй гэж боддог.

 

 

-Таны чадвар гол дүр байх хэмжээнийх үү?

 

-Уран бүтээлч бүхэн гол дүр байхыг хүсдэг. Би ч гэсэн. Яагаад үгүй гэж.

 

-Ихэвчлэн та уянгын эсвэл адал явдалт кинонд тоглодог. “Zoolander 2” инээдмийн кинонд тоглох ямар байв?

 

-Төөрдөг байшинд орчихсон мэт. Гарч гэж үгүй. Бүх хүн жаргалтай, уур хилэн гэж үгүй. Ер нь инээдмийн кино эхлэлээсээ төгсгөл хүртлээ инээд баясгалан дунд өрнөдөг гэдгийг ойлгох шиг болсон. Киноны утга санаанаас болж киноны зураг авалтын талбай хүртэл орчинд таарч өөрчлөгддөг. Уянгын киноны зураг авалтын үеэр кино баг хүртэл дуу гаргахаас эмээдэг. Харин инээдмийн киноны зураг авалтын үеэр бүх зүйл эсрэгээрээ. Худлаа жүжиглэхгүйн тулд бүх зүйлд анхаарлаа хандуулж, инээх ёстой.

 

-Уг бүтээл инээдмийн киноны оргилууд болох Овен Уилсон, Бен Стиллер нар тоглосон. Тэдэнтэй хамтран ажиллах хэр байв?

 

-Хөгжилтэй. Тэд яг л галзуу хүмүүс шиг. Зураг авалт эхэлсэн бол тэднийг зогсоож, хорино гэсэн ойлголт байхгүй. Яг л бууны сум шиг. Үнэхээр хөгжилтэй. Нэг нууцыг дэлгэхэд Талархалын баярын орой юм. Тэр хоёр манайд ирж, бид оргилуун дарс ууцгаасан. Тун хөгжилтэй шөнө байсан. Тэд зураг авалт, уран бүтээлийн тухай яриа өрнүүлсэн. Маргааш өглөө зураг авалтын талбай дээр очиход тэд дүрдээ орчихсон. Өчигдрийн тухай дурсахгүй байсан. Тэд бол тийм л гайхалтай уран бүтээлчид. Бидний уриа бол “хуурамч жүжиглэлтэд баяртай гэж хэлцгээе”. Үнэнийг хэлэхэд тэд энэ үгийг хэлэх шаардлаггүй. Тэд бол жинхэнэ уран бүтээлчид.

 

 

-Дахин инээдмийн кинонд тоглох уу?

 

-Тиймээ. Би зураг авалтын талбай дээр гэртээ мэдэрдэг аз жаргалыг мэдэрмээр байна.

 

-Хоёулаа уран бүтээлийн тухай хангалттай ярилцлаа. Та саяхан өөрийн твиттертээ Израйлийн удирдлагуудыг буруутгаж, палестинчуудын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлахыг шаардсан?

 

-Би улстөрийн тухай ярих тун дургүй. Зүгээр алдаа гаргахаас айдаг. Мэдэхгүй зүйлээ оролдоно гэдэг утгагүй хэрэг. Нэг үндэстэн гэх шалтгаанаар хүний нутагт амьдарч, ажиллаж буй иргэдийг хохироож болохгүй. Ингээд л боллоо. Хүн бүхэнд эрх чөлөө олгогдсон.

 

-Шашны тухай?

 

-Эрх чөлөө, шашин хоёр яг адилхан.

 

-Тэрбумтан Дональд Трамп саяхан Цагаан ордонг исламын шашинтнуудыг хүлээн авахгүй байхыг уриалж, Америк амьдарч, ажилладаг исламчуудыг тусгай тэмдэгтэй болгохыг хүссэн. Энэ талаар?

 

-Шашин шүтлэгээр нь гадуурхах хамгийн буруу. Америк улс Америкийн Нэгдсэн улс  гэдгийг хэн ч мартах ёсгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
almas
2017-10-31