Кейт Бланшет: Би хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэхгүй

Кейт Бланшет: Би хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэхгүй

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Кейт Бланшетийн “www.theguardian.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг Ойрхи Дорнодын нэг бага насны охин хүүхэд өргөж авсан гэдэг. Энэ талаараа?

 

-Энэ бол үнэн мэдээлэл.

 

-Яагаад хүүхэд үрчилж авахаар шийдсэн юм?

 

-Нөхөр бид хоёр удаан ярилцсны эцэст хүүхэд үрчилж авахаар шийдсэн. Би гурван хүүтэй. Тиймээс л охинтой болохыг хүссэн. Энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

 

-Та хүссэн хүсээгүй хэвлэлийхэн танай гэр бүлийн нууцыг нэг л өдөр олон нийтэд цацах байхдаа. Сэтгүүлчид, мөрдөгчдөөс дутахааргүй хэргийн зангилаа болон нууцыг амархан тайлдаг болсон. Хэрвээ охины тань талаарх бодит мэдээллүүд гарч эхэлвэл?

 

-Энэ бүхэн сэтгэлийг минь түгшээж байгаа. Олны танил, бусдын харцыг булаахыг хүсдэггүй гол шалтгаан минь хов. Хов, худал цуурхал эцэстээ бодит амьдралд хүртэл нөлөөлж, бат бөх гэр бүлийг салгадаг заншилтай. Гэхдээ охины минь талаар ямар ч мэдээлэл гарсан бай би үгүйсгэсэн, зөвтгөсөн мэдэгдэл хийхгүй. Яагаад гэвэл охин минь миний хэвлийгээс төрсөн миний үр. Хэн ч охиныг минь өргөмөл гэх мэтээр гутаахыг зөвшөөрөхгүй. Өнөөдрөөс эхэлж би энэ асуудлын талаар ганц ч үг дуугарахгүй.

 

-Охидын хайртай “Үнсгэлжин” кинонд эсрэг дүр бүтээсэн. Найруулагчид таны гадаад төрх болон жүжиглэлт хурц учир дандаа эсрэг дүрээрээ сонгодог. Таны бүтээсэн ихэнх дүр мөс шиг хүйтэн байдаг?

 

-Үргэлж нэг талыг барьсан дүр бүтээдэг ч би алуурчин болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний дүрийг бүтээж үзээгүй. Өнгөрсөн он “Хөх Жасмин” кинонд тоглосон. Энэ киноны зураг авалт дуусаагүй байхад би дараагийн киноны захиалгаа авсан. Шинэхэн зохиолоо уншиж үзэхэд ууртай хадам ээжийн дүр байсан. Нэг үгээр бардам эхиийн дүр. Үнсгэлжинг бүх насныхан мэднэ. Кино бүхэлдээ гэгээлэг зүйлийн тухай өгүүлдэг. Гэхдээ миний дүр тэр гэрэл гэгээг бага ч гэсэн харанхуйлахыг оролддог юм. Үзэгчид аз жаргалтай эхлээд, аз жаргалтайгаар дуусч, ямар ч өрнөлгүй киног үзэхийн тулд мөнгө төлөхгүй байх. Үзэгчид аз жаргалтай эхлэл, саад бэрхшээл болон цааш нь тодорхойгүй өрнөл, аз жаргалтай төгсгөлтэй киног үзэхийг хүсдэг. Ихэвчлэн миний бүтээдэг дүр өрнөл үед нь голлох үүргийг гүйцэтгэдэг. Үнсгэлжинг үзсэн үзэгчид миний бүтээсэн хадам эхийн дүрээр сөрөг энергийг хүлээн авч, намайг үзэн ядах ч би бүтээсэн дүрээрээ бахархдаг.

 

 

-Та дөрвөн хүүхдийн эх. Хүүхдүүд тань таны тоглосон киног үзээд, дэлгэцэн дотрох ээжийгээ үзэн ядах болох уу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна. Би тоглосон бүх киногоо “CD”-ээр гэртээ хадгалдаг юм.  Гэхдээ тэр дундаас хүүхдүүд үзэж болох 1, 2 кино байдаг. Инээдэмтэй шүү. Жишээлбэл хөвгүүддээ сурагчтайгаа хайрын холбоо үүсгэж буй багшийн тухай өгүүлэх “Ичгүүргүй новш” гэх киног үзүүлж болохгүй. Би эерэг дүрээс эсрэг дүр болон хөшигний ард дахь явдлыг илэн далангуйгаар өгүүлсэн кинонд их тоглодог. Тиймээс хүүхдүүд минь миний тоглосон киног насанд хүрэх хүртлээ үзэх боломжгүй. /Инээв/ Нэг удаа дунд хүү минь “Ээжээ та ямар ажил хийдэг юм бэ?” гэж асуусан. Хүүхдүүд минь миний тоглосон ихэнх киног үзэж байгаагүй.

 

-“Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртсэн. Энэ шагналыг хүртснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

 

-Та 2005 онд “I Элизабет”, 2015 онд “Хөх Жасмин” киногоор “Оскар”-ын эзэн болсон. Анхны “Оскар”-аа гэртээ авчрах тэр үед миний амьдралын хамгийн сайхан мөч. Зүрхний цохилт бөмбөрийн чимээ адил чанга байсан. Их сандарч билээ. Кейт Бланшет гэх уран бүтээлч хоёр дахь “Оскар”-аа хүртсний дараа жинхэнэ уран бүтээлч, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болсон.

 

-Та 36 настай байхдаа 52 настай хатан хааны дүрийг бүтээсэн. Та дүрээ бүтээхдээ юун дээр гол анхаарлаа хандуулдаг вэ?

 

-Нэгд зохиолоо сайн ойлгохыг хичээдэг. Нүүр будалт, хувцас зэргийн тусламжтай хэдэн настай ч хүний дүрийг бүтээж болно. Хамгийн гол нь чи зохиолоо ойлгож байхад л бүх зүйл боллоо. Бүх уран бүтээлчдэд дүрдээ орохын тулд тусгай залбирал, мөргөл үйлддэг гэж сонссон. Гэхдээ надад бусдаас нууцаар хийдэг зүйл байхгүй.

 

 

-Холливуудын ихэнх уран бүтээлчид илүү сайхан харагдахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэх болжээ. Тэд наснаасаа сайхан харагдах гэж золиос гаргаж байна. Энэ тухайд?

 

-“I Элизабет” кинон дээр гардаг юм. Миний хамгийн дуртай хэсэг. Хатан хаан 50 насыг давсан учир түүний нүдний дор гүн үрчлээтэй суусан байдаг. Гэтэл нэг эр “Хатантаан таны үрчлээ хажуунаасаа их сайхан харагдах юм. Энэхүү үрчлээ таныг ямар баясгалантай нэгэн гэдгийг тань баталж байна. Энэ үрчлээг тогтоох гэж та хичнээн өдөр инээсэн бол” гэж хэлдэг. Яагаад нүүрэн дээрээ байгаа үрчлээг муухай гэж хэлэхээсээ өмнө түүнийг зөвөөр ашиглаж болохгүй гэж.

 

-Холливудын бараг бүх жүжигчин гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг. Тэд наснаасаа залуу харагдах гэж тэр шүү дээ?

 

-Эмэгтэй хүн үргэлж сайхан харагдах хэрэгтэй. Чи эмэгтэй бол өөрийгөө хаяж болохгүй. Гэхдээ би хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэхгүй. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
Зочин:
Ijil huisten shuu dee
2017-10-31
зочин:
үнэхээр гоё жүжүигчин. Хүн яагаад ийм гоё үзэсгэлэнтэй, авьяастай төгс болж төрдөг юм болоо. Бурхны хишиг л байх даа
2017-10-30