Рианна Египетийн хатныг дуурайв

Дуучин Рианна ирэх сард худалдаанд гарах Саудын Арабын “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 29 настай дуучин бүсгүй тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхдээ Египетийн хатан хаан Нефертити шиг хувцасласан байна.
Энэ талаар Рианна “Би түүнийг маш их хүндэтгэдэг” гэж хэлжээ.
Түүнд Нефертити хатны шивээс байдан билээ. Рианна “Би 2010 онд уг шивээсийг хийлгэсэн. Энэ хатан надад үнэхээр таалагддаг. Би түүнийг цэвэр уран бүтээлийн зорилгоор дуурайсан. Тиймээс буруугаар ойлгох хэрэггүй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ