Игга Азалия тамирчин залуутай болзож эхэллээ

Ники Минажийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг реппер гүнж Игга Азалия шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр Америкийн үндэсний хөлбөмбөгийн “New York Giants” багийн тамирчин Оделл Бекхэм Жртэй үерхэх болсон талаар ойрын эх сурвалж “UsWeekly” сэтгүүлд ярьжээ.
Хос сарын өмнө танилцаж, саяхнаас болзож эхэлсэн гэнэ.
Өдгөө 27 настай реппер бүсгүй өнгөрсөн онд Ник Юнг гэх бүжигчин залуутай сүй тавьсан ч энэ эхээр хос шалтгаангүйгээр салцгаасан юм.
Реппер бүсгүй мөн шинэхэн найз залуугаасаа гурван насаар эгч аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ