Меган Фокс сайхан харагддаг нууцаасаа хуваалцав

Меган Фокс сайхан харагддаг нууцаасаа хуваалцав

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Меган Фокс ирэх сард худалдаанд гарах “Cosmopolitan” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө гурван хүүхдийн эх Меган хэрхэн сайхан харагддаг нууцаасаа уншигчидтай хуваалцсан аж.

 

Тэрбээр “Би их хурдан жин нэмдэг. Тиймээс идэж бас хэрэглэж буй зүйлдээ анхаардаг. Гэхдээ огт хоолоо сойдоггүй. Учир миний үйлдэл хүүхдүүдэд минь буруу үлгэр дуурайлал үзүүлэх аюултай. Илчлэг багатай бүтээгдэхүүн хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Би гаднаасаа гэхээсээ илүү дотноосоо гэрэлтэхийг хүсдэг” хэмээн ярьжээ.

 

Меган өдөр 1-2 цагийг фитнес клубт өнгөрөөдөг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ