Ц.Энхжин “Мултимедиа” төрөлд хоёрдугаарт жагсаж байна

"Дэлхийн мисс-2017" тэмцээн энэ сарын 18-нд БНХАУ-ын Саньяа хотод болно. Тус тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцсон бөгөөд энэ жил эх орноо төлөөлж Ц.Энхжин оролцоно. Дэлхийн миссийн тэмцээн нь “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модел”, “Мултимедиа” зэрэг таван төрөлтэй.
Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлийн төрөл эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шалтгаалдаг юм. Ц.Энхжин нь “Мултимедиа” төрөлд санал өгөх Mobstar application дээр хоёрдугаарт жагсаж байна. Нэгдүгээр байранд жагссан оролцогч нь Мексик Улсаас оролцож байгаа бөгөөд тус улс 120 сая хүн амтай. Бидний хувьд цөөн хүн амтай учир нэг хүн олон санал өгөх тусам тус төрөлд түрүүлэх магадлал өндөр.
Одоогоор дунджаар нэг зураг дээрх хандалт, санал 1000 орчим байгаа бөгөөд үүнийг 10-15 мянга хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа аж. Мультимедиа төрөлд тэрүүлбэл шилдэг 10 орны миссийн нэг болох юм.
Сонирхуулахад, Ц.Энхжин Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгсч, Италийн алдарт Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Мөн англи, орос хэлтэй юм. Түүний амжилтаас дурдвал
· "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч
· Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
· Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
· Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
· Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ