Ц.Цогзолмаа ШУ-ы салбарт хийх ажлаа танилцууллаа

БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа өчигдөр ШУА-ийн Их, бага чуулганы гишүүд, Тэргүүлэгчид, Хүрээлэнгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Юуны өмнө МУ-ын УИХ гишүүн, Ц.Цогзолмаад БСШУС-ын сайдын албан тушаалд томилогдсонд Шинжлэх ухааны Академийн хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн уулзалтыг нээж, ШУА-ийн тухай товч танилцуулав.
Уулзалтын үеэр БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа төлөвлөсөн ажлаасаа товч танилцууллаа. Үүнд:
-Шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулж, шинэчлэлт хийх,
-БСШУС-ын яамны бүтцийг шинэчилж, салбарын хөгжлийг хангаж, тогтолцоог бүрдүүлэх тал дээр анхаарах,
-БСШУС-ын салбарт боловсон хүчнээ бэлтгэн чадавхижуулах шаардлага тавих,
-Техник технологийн хөгжил, дэвшлийг шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх талаар анхаарч, хэрэгжүүлэх
-Сурах бичгийн агуулга, стандарт, чанарыг сайжруулах тал дээр эрдэмтэн, судлаачидтай хамтарна гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ