Кейти: “Нас нэмэх тийм ч сайхан зүйл биш

Америкийн уран бүтээлч, дуучин Кейти Перри өчигдөр 33 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр инстаграм хуудастаа зочид буудлын орон дээр хэвтэж буй зургаа нийтлээд “Нас нэмэх тийм ч сайхан зүйл биш” гэж бичжээ.
Кейти төрсөн өдрөө өнгөрөгч долоо хоногт Нью Йорк хот дахь нэгэн шөнийн клубт тэмдэглэсэн гэнэ.
Жил орчим болзсон жүжигчин Орланда Блум экстэй төрсөн өдрийн мэндийг твиттер хуудсаараа дамжуулан хүргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ