Ни Йо дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна

Америкийн уран бүтээлч, дуучин Ни Йогийн эхнэр жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дуучны эхнэр Кристал Смит жилийн өмнө амаржиж, Шаффер Жр гэх хүүтэй болсон юм. Хос өнгөрсөн оны хоёрдугаар сард Калифорни мужид гэрлэсэн билээ.
Дуучин эр өчигдөр инстаграмдаа “Бурхан бидэнд дахин бэлэг явууллаа” хэмээн бичжээ.
Ни Йо өмнөх гэрлэлтээсээ Мадилон, Масон гэх охин, хүүтэй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ