Антонио Бандерас: Гуталчин болохыг хүсээгүй учир холливуудыг зорьсон

Антонио Бандерас: Гуталчин болохыг хүсээгүй учир холливуудыг зорьсон

Холливудын нэрт жүжигчин Антонио Бандерасын “ELLE” сэтгүүлийн шинэхэн дугаарт өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Холливууд гэх ертөнцөд нэвтрээд нилээн хугацаа өнгөрчээ. Яагаад энэ ертөнцийн нэг хэсэг болохыг хүсэв?

 

-Би заримдаа яах гэж “холливудыг зорьсон юм бол” хэмээн толгойгоо үргэлж гашилгадаг. Магадгүй би эх орондоо жүжиглэхэд хэтэрхий бага мөнгө авдаг байсантай холбоотой байх. Хүмүүс бага цалинтай ажилд тогтдоггүй шүү дээ. Холливудад их хэмжээний мөнгө эргэлддэг болохоор хүмүүсийг татдаг. Ер нь АНУ-д очиж кино од болсон жүжигчдийг их хэмжээний мөнгө татдаг юм. Би тэдэнтэй адил болохоор л сонгосон байх. Бас нэг давуу тал нь би сайхан амьдрах боломж хангалттай бүрдсэн юм.

 

-Мөнгөний төлөө Испанийг орхисон гэж үү?

 

-Тийм ээ. Би Холливудыг зорих болоход эмээ маань хамгийн их дургүйцэж байсан юм. Би түүнд жаахан байхдаа хэзээ ч нутгаа орхихгүй хэмээн амлаж, цусаараа тангар өргөж явсан гээд боддоо.Гэвч би амлалтаа зөрчсөн. Тэгээд л эмээгийнхээ дургүйцлийг төрүүлсэнээс болсон байх. Эмээ маань надаас өвөөгийнхөө ажлыг үргэлжлүүлэхийг хүсдэг байсан юм. Тэрхүү ажил нь гуталчин юм л даа. Миний өвөг дээдэс 200 жил үргэлжилсэн гуталчин байсан юм. 200 жилийн урт түүхэнд анх удаагаа өөр мэргэжил сонгосон, анхны эрэгтэй нь би. Намайг удмаа харлуулсан нэгэн гэж эмээ минь хэлсэн. Эмээ маань анхны киног минь ч үзээгүй гэж боддоо.

 

-Магадгүй та жаахан байхдаа гутал засахыг сурсан байх. Та одоо гутал засч чадах уу?

 

-Одоо бол чадахгүй. Долоон настай байхдаа өвөөгөө дагаад Малага хотын худалдааны гудамжны захад гутал засдаг байсан. Тэгээд том болох тусам гутал засахаас ичдэг болсон юм. Охидууд хараад “Гуталчин хөвгүүн Анти” гэж хэлүүлэхээс их ичдэг байсан. Тэгээд өвөөдөө туслах цагаа хөл бөмбөг тоглоход зарцуулдаг байсан, муу хүү байгаа биз. Өвөөг хэзээ захаас гарна тэр үе хүртэл би тоглосоор л байдаг байсан. Энэ нууцыг ганцхан өвөө маань л мэднэ. Гэрийхэн минь өвөөтэй л гутал засдаг гэж боддог байсан.

 

 

-Холливуудад айлчилсан анхны сэтгэгдэл?

 

-Мэдээж анх удаагаа хөл тавьж байгаа залуу жүжигчнийг хэн ч тоохгүй шүү дээ. Тэдэнд юм бүхэн хэцүү санагдана. Олон арван кинонд тоглочихоод одоог хүртэл хөлсний сууцанд, автомашиндаа амьдардаг жүжигчин байдаг. Тэд Холливудын шалгалтад тэнцээгүй учир тэгэж амьдарч байгаа. Би дайчин зангаараа тэнд, тэмцэж үлдсэн. Халаасандаа 10 ам.доллартай 10 хоноход бурханы шийтгэл гэж бодож байсан. Тэр өдрөөс эхэлж, арчаагүй эр хүн шиг байхгүй нь тулд, бусдаас 1000 дахин  илүү дайчилсан даа. 

 

-Таныг хэвлэлийнхэн царайлаг төрхөөрөө амжилтад хүрсэн гэдэг?

 

-Намайг царайлаг гэж байгаад талархаж байна. Би одоог хүртэл тачаангуй төрхтэй. Бүсгүйчүүдийг татах чадвар маань буураагүй гэж боддог шүү. Би зарим хүнд хэлэхийг хүсдэг. Юу вэ гэвэл би жинхэнэ Испани залуу. Испаничуудын зүрх үргэлж, бусдаас нэг минутын өмнө цохиолж байдгийн. Тиймээс дайчин зан нь хэзээ ч мохдоггүй юм.

 

-Та “Манго бүжгийн хаан” кинонд тоглоход хамгийн сайхан байсан гэсэн?

 

-Манго бүжиг Аргентин, Испаниас үүсэл гаралтай. Эмээ маань жаахан байхад зааж өгсөн юм. Тиймдээ ч энэ кинонд тоглоход ямар ч саад байгаагүй. Би эргэлдэж, үзэгчдийг алмайруулах хэрэгтэй байсан. Түүнийгээ ч гүйцэтгэсэн. Би тэр үед бусдаас илүү бүжиглэсэн учраас, өнөөдрийн өндөрлөгт Антонио Бандерас хэвээрээ байгаа юм.

 

Испанийн эзэн хаанаас шагнал гардан авав. 2016 он.

 

-Амжилтын чинь жинхэнэ эхлэл “Зорро” киноны тухайд?

 

-“Зорро” бол гайхалтай залуу шүү дээ. Тэр зовж байгаа иргэдэд тусалж, баячуудын булхайг илчлээд л“үнэн чика”. Би анх кино зохиолтой танилцаад л хэрхэн тоглох тухай бодож эхэлсэн. Зарим хэсэг дээр өөрийнхөө санааг шигтгэсэндээ баярладаг юм.Гол дүрд Катрин Зета Жонестой тоглосон.Хүмүүс биднийг адилхан гэдэг. Яагаад гэвэл бид хар нүд, хар үстэй. Мөн “Зорро”-гийн гол дүрүүд болохоор биднийг холбох нь хэвлэлийнхний үнэгүй хоол шүү дээ. Тэр чадварлаг жүжигчин. Бид зарим зүйлд санал нэгддэг.

 

-“Шрек” хүүхэлдэйн киноны “Гуталт муур”-ын дүр хэний санаа юм бэ?

 

-Энэ бол миний санаа. Би Томд хэд хэдэн удаа хэлсэн. Тэр миний санааг үнэлж, Гуталт муурын бүх зүйлийг надад даалгасан. Тэгээд түүнд дуу оруулна гэдэг бүр ч сайхан. Сүүлд киногоо үзэж байгаад Гуталт муур миний хүүхэлдэйн дүр юм байна гэдгийг ойлгосон.Би амьдралдаа ч түүнтэй төстэй шүү. Миний амьдралын хамгийн оргил дүр гэж хэлж болохоор.

 

-Холливууд хатуу зангаа таньд харуулж байсан уу?

 

-Мэдээж хэрэг надад хоёр жил ганц киноны санал ирэхгүй үе байсан. Түрүүвчэн дэх бүх мөнгө дуусаад, гэртээ харихыг хүссэн үе бий. Одоо бодоход энэ хатуу зан гаргахаас илүү миний муугийнх л байсан байх. Хэн нэгэнд буруугаа тохохоос илүү, өөрөөсөө эхлээд буруугаа засах хэрэгтэй байх.

 

-Кино урлагаас уйдсан үе бий юу?

 

-Тийм үе огт байгаагүй. Би уйдаж эхэлж байна гэдэг чинь, кино урлагаас гарах шаардлагатай болж байна гэсэн үг. Хэрвээ надаас уйдаж эхэлж байгаа бол, би кино урлагаас гарах цаг нь болж байна гэсэн үг.

 

-Бурхан гарч ирээд нэг хүслийг чинь биелүүлье гэвэл?

 

-Дэлхийн бүх хүнийг жаргалтай байгаагаасай гэж хүсч байна. Байгалийн хуультай зөрчилдөж байгаа ч бурханаас энэ хүслийг минь биелүүлэхийг хүсэх байх. Миний амьдралд бүх зүйл хангалттай, сэтгэл хангалуун байгаад баяртай байна. Харин ганц хүний жаргалаас илүү бусдын жаргал надад илүү хэрэгтэй байна. Тэгэхдээ бурхан харсан хүмүүс хагас солиотой байдаг учир, би бас тэгэж харагдахыг хүсэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Tiimee hagasaas deesh nileen deesh soliorch baij l burhantai uulzana.
2017-10-29