Рэйн, Ким Тэхи нар охинтой боллоо

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар өнгөрсөн нэгдүгээр сард нууцаар хуримаа хийсэн билээ.
Хуримын ёслолоос хоёр өдрийн өмнө дуучин залуу инстаграм хуудсаараа дамжуулан хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн юм.
Ойрын эх сурвалжууд өнгөрсөн тавдугаар сард жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг Рэйн баталсан билээ.
Тэгвэл хос хэдхэн хоногийн өмнө охинтой болсон талаар www.allkpop.com сайт мэдээлэв.
Дуучин залуу өнөөдөр өөрийн “rain_oppa” гэх инстаграм хуудастаа ягаан цэцэгтэй цагаан өнгийн оймсны зургийг нийтлээд “Маш их баярлалаа. Үнэхээр үзэсгэлэнтэй гүнжтэй боллоо” хэмээн бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ