Кардашиан ихэр хүүхэдтэй болно

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар ирэх оны эхээр хүүхэдтэй болох гэж буй талаар тэд өнгөрсөн сард цацагдсан шоуныхаа үеэр мэдэгдсэн билээ.
Гэхдээ хос хүүхдээ тээгч эхийн тусламжтай өлгийдөн авахаар болсон гэнэ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа Кардашиан “охинтой болно” хэмээн мэдэгдэж байсан ч үнэндээ тэрбээр “ихэр хүүхэд”-тэй болохоор төлөвлөжээ.
Тэгвэл Кейни, Кардашиан нарын ихэр хүүхдийг тээж буй эмэгтэй ил болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэ.
Тээгч эхийг Жулиа гэдэг бөгөөд 25 настай гэнэ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо нэгэн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Гэхдээ түүний царайг хэвлэлийнхэн ил гаргаагүй байна. Түүний гэдэс нилээн томорсон байснаас гадна Кардашиантай олон жил хамтран ажиллаж буй бие хамгаалагч түүнийг хамгаалж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ