Жейми Прессли ихэр хүүтэй боллоо

Америкийн уран бүтээлч, жүжигчин Жейми Прессли энэ сарын 16-нд амаржиж, ихэр хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 40 настай Прессли ийнхүү гурван хүүхдийн эх болж буй юм. Тэрбээр 10 жилийн өмнө Дэзи гэх хүүтэй болсон билээ.
Жүжигчний нөхөр Хазак ихрүүддээ Лео, Ленон гэх нэрийг хайрлажээ.
Прессли өнгөрсөн зургаадугаар сард өөрийгөө жирэмсэн хэмээн фэнүүддээ мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ