“Бяцхан худалчууд” киноны од сүй тавьжээ

Америкийн “ABC” сувгийн цуврал буюу “Pretty Little Liars” буву “Бяцхан худалчууд” киноны од Жанел Парриш сүй тавьсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Парриш инстаграмдаа хайртай залуугаа үнсч буй зургаа нийтлэхээс гадна түүнээс бэлгэнд авсан сүйн бөгжийнхөө зургийг мөн нийтэлжээ.
Өдгөө 28 настай жүжигчин бүсгүй “Би үнэхээр жаргалтай байна” гэж бичсэн байна.
Хос ирэх оны дундуур Канадад хуримаа хийхээр төлөвлөж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ