Найл Хоран: Би нэг бүсгүйд дурлачихсан

Найл Хоран: Би нэг бүсгүйд дурлачихсан

Британийн “One Direction” хамтлагийн гишүүн, дуучин Найл Хоран өчигдөр Австралийн “Nine” сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 24 настай Хоран ярилцлагынхаа үеэр анх удаагаа ам нээсэн аж. Тэрбээр “Би нэг бүсгүйд дурлачихсан” хэмээн хэлжээ.

 

Дуучныг ийнхүү хэлэхэд хөтлөгч “Таны зүрх сэтгэлийг булаасан бүсгүй “Neighbours” шоуны од Олимпиа Валанс биш биз” хэмээн асуужээ.

 

Учир нь шар хэвлэлүүд тэднийг холбон бичих болсон юм. Энэ талаар Хоран “Би хэлмээргүй байна” гэж хариулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ