Харри найз бүсгүйгийнхээ гэр бүлтэй танилцжээ

Харри найз бүсгүйгийнхээ гэр бүлтэй танилцжээ

Британийн ханхүү Харри энэ оны эхээр холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Марклтай болзох болсон билээ.

 

 

Хос харилцаагаа олон нийтээс нууцлахаа болихоос гадна тэднийг тун удахгүй хуримаа хийнэ хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллэх болсон. Гэхдээ уг  мэдээлэлтэй холбоотой тайлбарыг хоёр талаас гаргаагүй байна.

 

Ханхүү өнгөрсөн сард хайртай бүсгүйгээ Их Британийн хатан хаан II Элизабеттай танилцуулсан билээ.

 

Тэгвэл энэ амралтын өдөр жүжигчин бүсгүй, ханхүүг гэр бүлтэйгээ танилцуулсан хэмээн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ханхүү найз бүсгүйгийнхээ гэр бүлтэй оройн хоол идсэн хэмээн ойрын эх сурвалж өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ