Ч.Бадралыг Литвын театрт урьжээ

Ч.Бадралыг  Литвын театрт урьжээ

 

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын  дуучин Ч.Бадрал алдарт дуучин Виржилюс Норейкагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “А” зэрэглэлийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр эзэллээ. Литва Улсын нийслэл Вильнюс хотод өнгөрсөн сарын 16-22-нд болсон уг уралдаанд 20 гаруй улсын 1000 гаруй нэр хүндтэй дуурийн дуучдаас шалгарч, гуравдугаар байр эзэлсэн түүнийг тус улсын Кальнус хотын дуурийн театрт урьсан гэнэ. 


Түүний амжилт үүгээр зогссонгүй. Тэрбээр Австри Улсын Линз хотод энэ оны есдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулсан Европын томоохон хэмжээний уралдаан болох 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Competizione della Opera” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарлаа. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаач нартай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох олон улсын шүүгч нарын багийн “Шүүгч нарын нэрэмжит тусгай шагнал” хүртжээ.  


Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун Европт томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрт Ж.Вердийн “Дон Карло” дуурьд дуулах эрхээр шагнуулжээ. Түүнчлэн Москвагийн Станиславскийн нэрэмжит театрт 2018 онд Ж.Вердийн “Макбет” дуурьд дуулахаар болсон зэрэг гайхам амжилт үзүүлжээ. 
 

Р.Дулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ