Г.Ундармаа: Кинонд хоёр секунд гарах дүрсийг авах гэж бид 3000 км явсан

Г.Ундармаа: Кинонд хоёр секунд гарах дүрсийг авах гэж бид 3000 км явсан

 

“Single ladies-3” уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр кино зураг авалтад ашигласан таван ханатай, бүрэн тавилгатай гэрээ өрх толгойлсон, таван хүүхэдтэй ээжид бэлэглэсэн юм. Мөн Найман нуурын хөвөөнд авахуулсан зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой үсний мөнгөн даруулгыг дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдаа 750 мянган төгрөгөөс эхэлсэн бөгөөд 3.5 сая төгрөгөөр худалдаалсан юм. Түүнчлэн кино зураг авалтын үеэр өмссөн гоёлын даашинз, дээл зэргийг дэлгэсэн байлаа. Энэ үеэр киноны гол дүрийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаатай цөөн хором ярилцлаа.

 

-Гурав дахь цуврал кино бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу? 

 

-Бид сайхан кино хийх гэж хичээсэн. Киног хийх гэж олуулаа олон мянган километр зам туулсан. Кинонд хоёр секунд гарах дүрсийг авах гэж бид бараг 3000 км явсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш кино маань сайхан болох болов уу гэж бодсоор зүрх их догдолсон. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодоод өчигдөр, уржигдар унтаж чадаагүй.

 

-Киногоор юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

 

-Олон зүйлийг илэрхийлэхийг хүсч байгаа. Өнөөдрийн нийгэмд ганц бие эмэгтэйчүүдийн  тухай сэдэв яалт ч үгүй хөндөх зүйл. Таарч тохирохгүй хүнтэй учирснаас болж эмэгтэйчүүд өрх толгойлж, хүүхдүүд өнчирж байна.  Амьдрал гэдэг хэцүү даваа. Ханиа сонгох, сонгосон хойноо аз жаргалтай амьдарч чадах эсэх, үр хүүхэд дээ үлгэр дуурайлалтай амьдрах зэрэг бүгд хэцүү даваа. Тэр бүрт сургамж өгч, хүнд хүсээд ч ирдэггүй зүйл байдаг тул өөрийн хийж чадах зүйлээ хийж, аливаа зүйлд зөв хандах ёстой зэргийг харуулахыг хичээсэн.

 

-Киноны зураг авалтад ашигласан гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэсэн. Бэлгийн эзнийг хэрхэн сонгосон бэ?

 

-Кинонд хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон саальчин бүсгүй гардаг. Энэ дүрд зориулж бид гэр хийсэн. Тэр гэрээ бид олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэхээр анхнаасаа төлөвлөсөн байсан юм. Бид арчаатай, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эмэгтэйд өгөхөөр олон хүн дээр судалгаа хийж байж Бямбааг сонгосон.

 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгахгүй юу?

 

-Манай багийнхан Монголдоо өөдрөг, өнгөлөг бүтээл хийхийг зорьж киногоо хийдэг. Хатуу зүйлийг хатуугаар нь харуулахыг хүсдэггүй. Хэцүү зүйлийг аль болох хөгжилтэйгөөр харуулахыг зорьдог. Маш олон ажил, уран бүтээл хийхийг зорьж байна.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тийм шүү. Санал 1 бна. Алиалах гээд ядцан. Алиа нь балай болчихсон. Тэнэг санагдаад бдг юм.
2017-10-21
Mal:
Door bichse garuud unen teneg pizdakuud yma neeree ymig haraar l haraad surtsan pzda
2017-10-20
Bolruuka:
Uneheer goe kino bolson bnlee shuu D
2017-10-20
zochin:
undraagiin huvtsas goyo bnaa.amjilt
2017-10-20
Зочин:
Хөгийн юм ярих юм Монгол ахуй харуулсан Сэрэлт шиг цасан шуурганд,Тууварын замд шиг ус гатилж даваа давж сүүлтэй сүүлгүй боохой үзчихээд сүржигнэ салхи сөрж жаварт алхаж чадахгүй хөөснүүд ийн өөрийгөө баясгасан кинонцор хүнд юу өгч байнаа
2017-10-20
Зочин:
yamar ch medremjgui teneg huvtsas omsoh yumaa zarim ni. yun ni goyo bgaa yum be. arai ch dee. goyo gangan tansag geheer yum ogt haragdahgui bnaaaaaaa
2017-10-19
Zohin:
Kino onigoo !
2017-10-19
Кино гэж ичмээр юм хийхээ боль:
Кино нь ч, жүжигчид нь ч хөгийн дөө хөгийн ичмээр
2017-10-19
Hongoroo:
Ehleed kinog ni uzchih daraa ni muultsgaa. Unuudur uzsen estoi huurhun ungulug gegeetei blson bn lee. Mgliin baigaliig bas ter huvtsas uz zasalt nter unen sak blson bn lee. Amjilt. Shuumjilsen garuud ni uursduu oligtoi um hiichih tged helerei uzcheed bi bas ta nart zoriulad setgegdlee bicheed ugii
2017-10-19
zochin:
ug n dajgui busgui, setgeltei gej boddog blaa, umssun zuusniig n haraad arai ch de gej bodlo, kinoniho neelten deer ingej huvtsaslana gej yu bhav de, yamar ch medremjgui, setgelgui, ul hundetgesen bdaltai bn sh de, suragch yum u haasha ch yum be de, ontsgui bnaa,
2017-10-19
Өөрсдөө юу хийсэн хүмүүс вэ?:
Нэг л их шүүмжилсэн хүмүүс single lades гоё кино шүү амжилт
2017-10-19
bolio boli:
undaarmaa teneg yum hiihee bolio
2017-10-19
Зочин:
Гажиг киноны эргүү үргэлжил.
2017-10-19
Зочин:
МОНГОЛЫН НИЙГЭМ МААНЬ НЭГ Л ИЙМ АЛИА САЛБАДАЙ ШИГ Л БОЛЧИХОЖ. КИНО ХИЙСЭН Ч НЭГ Л МАРЗГАНАСАН ДҮРҮҮД. ХҮМҮҮС НОМ УНШИХАА БОЛЬЧИХОЖ. НЭГ Л ХОШИН ШОГ ҮЗЭЖ ИНЭЭСЭН ХҮМҮҮС. ЖҮЖИГЧИД Ч НИЙГМЭЭ ДАГААД МӨНГӨ ХӨӨГӨӨД ЯВЖ БАЙГАА УЛС. ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ.
2017-10-19
зочин:
тийм шүү. Санал 1 бна. Алиалах гээд ядцан. Алиа нь балай болчихсон. Тэнэг санагдаад бдг юм.
Зочин:
Нэрийг нь зөв бичээч буруу бичсэнээ copy past шаацан байхийн
2017-10-19