Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа

Ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар хэсгийн нээлт маргааш “Corporate Convention Centre”-д 18.30 цагт болох гэж байна. Ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаад хөдөө талд үргэлжлэх гэнэ шүү. Тодруулбал, бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Тэд сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй.
Тэмцэж олсон хайр амттай байдаг. “Single ladies-3”-ыг үзэн хайрын аялалд гарцгаая.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ