“Зоригдолын орон”-д зочлоорой

Зураач Х.Ууганбаярын “Зоригдолын орон” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 21-нд болох гэж байна. Монголын Урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд болох уг үзэсгэлэнд ирснээр зураачийн өвөрмөц содон ертөнцөөр аялах боломжтой. Тухайлбал, үзэсгэлэнд толилуулах 'Цагийн хурим' бүтээл нь Монголчуудын цаглабар болох арван хоёр жилийг илэрхийлэгч амьтдын хэлбэр хэмжээг өнгөөр зохилдуулж тэгш хэмийн зохиомжоор өнгөрсөн ба ирээдүйн тухайд бус, нэгэн цаг дор хуран үйлдэж найрлан цэнгэж буйгаар одоо цагийг илэрхийлэхийг хичээсэн гэнэ.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 21-ний 15:00 цагт “Улаан Гэр” галерейд (Шангри-Ла худалдааны төвийн зүүн талд байрлах Олимпик ресиденс) болох бөгөөд ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ