Жое Жонас “Хаадын тоглоом” киноны одтой сүй тавьжээ

Жое Жонас “Хаадын тоглоом” киноны одтой сүй тавьжээ

“Хаадын тоглоом” киноны од, Британийн жүжигчин Софи Турнер Америкийн уран бүтээлч Жое Жонас нар хуримаа хийхээр болсон талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

 

Хос өнгөрсөн оноос болзож эхэлсэн бөгөөд саяхан сүй тавьцгаасан бөгөөд ирэх оны эхээр хуримаа хийх гэнэ. Уг баярт мэдээг Жонасын дүү, дуучин Ник Жонас твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Ник Жонас ахынхаа сүйт бүсгүйд бэлэглэсэн бөгжийг твиттертээ нийтэлжээ.

 

Жонас нар 2005 онд “The Jonas Brothers” гэх хамтлагийг байгуулсан боловч 2013 онд Жое Жонас хамтлагаасаа гарч, ганцаараа уран бүтээлээ туурвих болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ