Честер Беннингтоны оролцсон сүүлчийн шоу цацагдлаа

Честер Беннингтоны оролцсон сүүлчийн шоу цацагдлаа

“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн долоодугаар сарын 20-ны шөнө Лос Анжелес хот дахь гэртээ амиа хорлосон билээ.

 

 

Дуучин залуу 41 настай байсан бөгөөд түүний амиа хорлосон шалтгаан нь өнөөг хүртэл нууц хэвээр байна. Цагдаагийнхан дуучны цогцсыг унтлаганы өрөөнөөс нь олсон бөгөөд тэрээр хоолойгоо боомилсон байжээ.

 

 

Честер олон жилийн өмнөөс хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон удаа хар тамхины эмчилгээнд хамрагдаж байсан юм.

 

Тэгвэл дуучин залуу амиа хорлохоосоо зургаан өдрийн өмнө хамтлагын гишүүдтэйгээ “Carpool Karaoke show”-д жүжигчин Кен Жеоны хамт оролцсон байна. Тус нэвтрүүлгийн хамт олон дуучны гэр бүлийн зөвшөөрлийн дагуу уг шоуны богинохон хэсгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, түүний дурсгалыг хүндэтгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ