Жүжигчин Розлин Санчес жирэмсэн болжээ

Жүжигчин Розлин Санчес жирэмсэн болжээ

Пуэрто Рико улсаас гаралтай холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх дуучин, жүжигчин Розлин Санчес жирэмсэн болсон талаар "www.dailymail.co.uk сайт" мэдээллээ. 

 

 

44 настай Санчес тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй гэнэ. Жүжигчин эмэгтэйн гэдэс нилээн томорчээ.

 

 

Тэрбээр нөхөр Эрик Винтер болон охин Шермэний хамтаар авахуулсан зургаараа "US Weekly" сэтгүүлийн шинэхэн дугаарыг чимсэн байна. 

 

Хосын шинээр мэндлэх хүүхдийн хүйсийг "хүү" хэмээн ойрын эх сурвалж сэтгүүлд ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ