Жоли “Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ

“Harper's Bazaar” сэтгүүл 150 жилийнхээ ойд зориулан гаргаж буй шинэхэн дугаарынхаа нүүр хуудсыг холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн зургаар чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 42 настай зургаан хүүхдийн эх Жоли цагаан өнгийн даашинз өмсч, уг сэтгүүлийг чимжээ.
Жоли өнгөрсөн оны есдүгээр сард нөхөр, жүжигчин Брэд Питтээс салсан. Салалтын шалтгаан тодорхой байгаа ч уран бүтээлчид энэ талаар өнөөг хүртэл ам нээгээгүй байна.
Жүжигчин эмэгтэй гэр бүлээ цуцлуулсанаас хойш томоохон сэтгүүлийг чимээгүй билээ. “Би маш их баяртай байна. өнгөрсөн хугацаанд энэ сэтгүүлийн олон дугаарыг чимэж байсан. Ойн баярын мэнд хүргэе” хэмээн Жоли ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ