“Улаанбаатар” кино наадам америк киногоор үргэлжилнэ

“Улаанбаатар” кино наадам америк киногоор үргэлжилнэ

 

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам өчигдөр эхэлсэн.

 

Энэ удаагийн наадмаар “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино шалгаруулжээ.

 

“Улаанбаатар” олон улсын кино наадмын монгол кино шалгаруулалтад  шагнал хүртсэн бүтээлүүд

 

Нээлтийн Кино:  Найруулагч  Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”

Түүхэн Кино:  Найруулагч  Б.Тамирын бүтээл  “Зүрхний хилэн”

Хүүхдийн кино: Найрууагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт” 

Уран сайхны кино:   Б.Эрдэнэцэцэг “Ээж”

 

Энэ жилийн наадмын онцлох орноор АНУ-аас сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг маргааш Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна. Өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “Охидын санаачлага” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра олон нийттэй нээлттэй ярилцлага хийх гэнэ. Наадмын үеэр Америкийн шилдэг таван киног “Тэнгис” болон “ICinema” кинотеатруудад гаргах юм. Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулах ажээ.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ