Дрейкийн хөргийг гаран дээрээ шивүүлжээ

Америкийн уран бүтээлч, дуучин Дрейкийн аав Дэннис Грахам шинэхэн шивээс хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр зүүн гарынхаа булчин дээр хүүгийнхээ хөргийг шивүүлсэн аж. Дэннис “Би хүүдээ хязгааргүй хайртай. Чи бол миний од. Бүх зүйл” хэмээн инстаграмдаа бичжээ. Энэхүү шивээс дуучин залууд таалагдсан байна.
Дрейк 2010 онд далан дээрээ аавынхаа залуугийн төрхийг шивүүлж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ