ДБЭТ-ын тоглолт “Айда”-гаар эхэлнэ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Айда” дууриар энэ сарын 7,8-нд, дэлхийн балетын ноён оргил П.И Чайковский “ Хунт нуур ” балетаар мөн сарын 14, 15-нд 17.00 цагт нээх гэж байна.
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа тавьсан театр ховор гэнэ. Учир нь, уг жүжгийг тоглоход том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрдүүлэх шаардлага тулгардаг ажээ. Энэхүү хүчирхэг дуурь нь уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй болон тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусад дууриас онцлог юм.
Мөн 55 дахь улирлын тоглолт энэ сарын 18-нд 19.00 цагт “Намрын аялгуу” концертоор үргэлжлэх бөгөөд 21-нд “Учиртай гурван толгой”, 22-нд “Уран хас”, 28, 29-нд “Севилийн үсчин” шинэ дуурийг 17.00 цагт тус тус тоглох юм.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ