Харри найз бүсгүйгээ олны өмнө үнсчээ

Их Британийн ханхүү Харри энэ оны эхээр холливуудын уран бүтээлч Меган Марклтэй болзох болсон билээ.
Барууны хэвлэлүүд хосыг тун удахгүй сүй тавихаар болсон хэмээн мэдээлж байгаа ч уг мэдээллийг Хатан хааны ордноос хараахан батлаагүй байна. Харри найз бүсгүйгээ олноос нууцлахаа больсон бөгөөд саяхнаас олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо найз бүсгүйгээ дагуулан явах болсон юм.
Тэгвэл ханхүү найз бүсгүйгээ олны өмнө үнссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Харри Торонто хотноо зохион байгуулагдаж буй “Invictus Games” арга хэмжээнд өчигдөр оролцох үеэрээ найз бүсгүйнхээ хацар дээр үнсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ