Жулиа Стилес хуримаа хийлээ

Жулиа Стилес хуримаа хийлээ

Холливуудын нэрт жүжигчинЖулиа Стилес өнгөрсөн 2015 оноос хойш болзсон Пристон Ж.Күк хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хуримын ёслол Вашингтон хотноо болсон байна. Хос хуримаа хийхээс гадна тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

 

Өдгөө 36 настай Жулиа инстаграмдаа гэдэснийхээ зургийг байршуулсан байна. Тэрбээр “Бидэнд давхар давхар баяр тохиож байна” хэмээн зургийн тайлбартаа бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ