Дэлхийн шилдэг таван модель нэгэн тайзнаа алхав

Италийн Милан хотын загварын долоо хоногийн үеэр алдарт “Versace” брэнд шинэхэн “SSI8” бүтээлээ нийтийн хүртээл болгожээ.
Сонирхолтой нь уг цуглуулгыг 1990 оны үед загварын тайзнаа “од” мэт гялалзаж байсан супермодель Наоми Кэмпбэл, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер, Карла Бруни, Хелена Кристенсэн нар өмссөн нь олны анхаарлыг татжээ.
Дэлхийн шилдэг моделиудын нэгэн дээвэр дор авчирсан нь “Versace” брэндийн зохион бүтээгч Жанни Версачегийн нас барсны 20 жилийн ойтой холбоотой хэмээн зохион байгуулагч мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ