Клунигийн эхнэр эсэргүүцлийг үл тоон ажилдаа оржээ

Клунигийн эхнэр эсэргүүцлийг үл тоон ажилдаа оржээ

Британийн Хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни гурван сарын өмнө амаржиж, ихэр хүүхдийн эх болсон билээ.

 

 

Тэгвэл Амаль өнөөдрөөс ажилдаа эргэн орсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Амаль АНУ-ын Нью Йорк хотын олон улсын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Түүний нөхөр холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни зураг авалттай байгаа учир хосын хүүхдийг хүүхэд асрагч харж буй гэнэ.

 

Тэрбээр энэ талаараа “Эхнэр минь ажилдаа орохоор болсон. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралын төлөө илүү сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Би эхнэрээ хэсэг хугацааны дараа ажилдаа орохыг зөвлөсөн. Гэхдээ тэр миний зөвлөгөөг аваагүй” гэж хэлжээ.

 

Хос 2015 онд Италид хуримаа хийсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ