Синдигийн охин “Vogue” сэтгүүлийг чимэв

Супермодель Синди Кроуфордын охин Кара Гербер ирэх сард худалдаанд гарах “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр уг сэтгүүлд авахуулсан хэд хэдэн зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулсан байна. Өдгөө 16 настай Кара гурван жилийн өмнөөс ээж шигээ модель болохоор шийдэж, томоохон компанийн сурталчилгаанд тоглох болсон юм.
Тэрбээр 2016-2017 оны хооронд алдартай брэнд болон сэтгүүлтэй хамтран ажиллах болсон. Кара анх удаагаа “Vogue” сэтгүүлийг чимж буй бөгөөд энэ талаар Маш их догдолж байна. Ээж минь “Vogue” сэтгүүлийн олон дугаарыг чимж байсан. Ээж шигээ сайн модель болох болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ