Кидман нөхрийнхөө хажууд өөр залуу үнссэн шалтгаанаа ярьжээ

АНУ-ын Лос Анжелес хотноо 69 дэх удаагийн “Эмма”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр холливуудын нэрт жүжигчин Николь Кидман нөхөр Кейт Урбаны хажууд өөр залуу үнссэн билээ.
Кидман “Big Little Lies” кинонд хамтран тоглосон, жүжигчин Александр Скарсгард шагналын эзнээр тодрох үед тэрбээр түүнийг үнссэн байна.
Энэ талаараа жүжигчин эмэгтэй "Хүмүүс нөхрийнхөө хажууд өөр залуу үнссэн хэмээн шүүмжлэсэн. Гэхдээ би түүнийг ямар их хөдөлмөрлөсөн гэдгийг мэднэ. Тиймээс л их сэтгэл хөдөлсөн” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ