Жош Духамел хуримын бөгжөө зүүхээ больжээ

Холливуудын сайхан хосуудын нэг жүжигчин Жош Духамел болон дуучин Ферги нар өнгөрөгч долоо хоногт салж буйгаа нийтэд зарласан билээ.
Хос таван жил болзсоны эцэст 2009 онд Нью Йорк хотноо хуримаа хийсэн юм. Тэд Аксл гэх дөрвөн настай хүүтэй билээ. Жош, Ферги нар ямар шалтгааны улмаас салж байгаа нь тодорхойгүй байна.
Тэгвэл жүжигчин эр хуримын бөгжөө зүүхээ больсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 44 настай Жош өчигдөр хүүгээ салхилуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ