Кидман нөхрийнхөө хажууд өөр залууг үнсэв

Кидман нөхрийнхөө хажууд өөр залууг үнсэв

АНУ-ын Лос Анжелес хотноо 69 дэх удаагийн “Эмма”-гийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Тэгвэл “Шилдэг туслах эрэгтэй дүр” номнацийн эзнээр “HBO” сувгийн “Big Little Lies” кинонд тоглосон, жүжигчин Александр Скарсгард хүртсэн байна.

 

 

Түүнийг шагналаа гардан авах үед жүжигчин Николь Кидман уруул дээр нь үнсчээ. Учир нь уран бүтээлчид “Big Little Lies” кинонд гэр бүлийн хоёр болж тоглодог юм.

 

 

Николь хамтрагчаа үнсэх үед түүний нөхөр Кейт Урбан хажууд нь байсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Скарсгард “Маш их баярлалаа. Николь чи бол гайхалтай бүсгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ